Гэрээс нь их хэмжээний валют олдсон “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал Д.Бямбасүрэнг 30 хоног цагдан хорьжээ

2026 оны 1 сарын 27

 

Arslan.mn

"Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэнгийн гэр, ажлын байранд нэгжлэг хийж их хэмжээний валют, бэлэн мөнгө хурааж, улмаар хойшлуулшгүй 48 цагийн хугацаагаар цагдан хорьсон тухай бид өмнө нь мэдээлж, АТГ-аас тодруулсан байдаг. Тодруулбал,

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт уурхайн үйл ажиллагаа явуулж буй “Эс Жи групп” ХХК аж ахуй нэгж нь 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Эрчим хүчний яамнаас цахилгааны шугам дамжуулах, дэд станц байгуулах барилга угсралтын техникийн нөхцөл авсан.

Гэвч дээрх нэр бүхий аж ахуйн нэгж нь техникийн нөхцөл, барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байх үедээ барилга, угсралтын ажлыг дуусгаж холбогдох зөвшөөрөл, баримт бичгийг хууль бусаар нөхөн бүрдүүлж, авсан авсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Баян-Өлгий аймагт 2, УБ хотод 3 объектод тус тус нэгжлэгийн ажиллагааг прокурорын зөвшөөрлөөөр зохион байгуулж үнэт эдлэл, гадаад валютыг хураан авсан тухай АТГ-аас мэдээлсэн.

Тэгвэл сүүлийн үеийн мэдээллээр, дээрх хэрэгт холбогдуулан Д.Бямбасүрэн, түүний хамаарал бүхий этгээд Ц.Мөнхбаяр нарыг үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаагаар цагдан хорьсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667347
0 эможи

keyboard_arrow_up