СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хямд үнэтэй, гарал үүсэл тодорхойгүй архи худалдан авахаас болгоомжил

2026 оны 1 сарын 27

Arslan.mn

Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор гадаад улсаас хуурамч шошго, брэндийн архийг хуурамчаар үйлдвэрлэсэн, хүний эрүүл мэндэд хортой байж болзошгүй архи, согтууруулах ундааг хямд үнээр санал болгож, цахим орчинд зар мэдээлэл байршуулан гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна. 

Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр гар дээрээс архи согтууруулах ундааг худалдан борлуулсан"  гэх 666 зөрчилд 663 иргэн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ тооцож, хуурамч архи согтууруулах ундааг хураан авч, устгасан.

Энэ төрлийн зөрчилд торгох шийтгэл оногдуулахаас гадна хуульд заасны дагуу зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах хуулийн зохицуулалттай байдаг.

Иймд иргэд Та бүхэн цахим орчинд байршуулсан хямд үнэ бүхий, гарал үүсэл тодорхойгүй хуурамч байж болзошгүй архи согтууруулах ундаа худалдан авч өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаас сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: ЦЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667344
1 эможи

keyboard_arrow_up