Улаанбаатарт өнөөдөр -15 градус хүйтэн байна
2026 оны 1 сарын 27

Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -14...-16 градус хүйтэн.
Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр -23...-28, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг- Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -17...-22, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -6...-11, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667337
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
