ОСНААУГ-ын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа

2026 оны 1 сарын 26

 Arslan.mn

2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ОСНААУГ-ын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Тус зөвлөгөөнд 19 Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Баруун, Төв, Зүүн түгээх төвүүд, мөн ОСНААУГ-ын хэлтэс, нэгжүүдийн удирдлагууд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, байгууллагын үйл ажиллагааны явц, гүйцэтгэлтэй холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэн санал солилцов.

Зөвлөгөөний үеэр:
2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр удирдах ажилтнуудад өгсөн үүрэг даалгаврын биелэлт, борлуулалтын орлогын төлөвлөгөөний хэрэгжилт, явцын мэдээ зэрэг асуудлуудыг дэлгэрэнгүй хэлэлцлээ.
Arslan.mn
Мөн сүүлийн үед үүссэн эрчим хүчний доголдол, цахилгаан хангамжийн тасалдлын үед байгууллагын нийт хамт олон шуурхай, хариуцлагатай ажиллаж, засвар үйлчилгээг цаг алдалгүй гүйцэтгэн, иргэд, хэрэглэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүйгээр үйлчилгээг хэвийн үргэлжлүүлсэнд удирдлагын зүгээс талархал илэрхийллээ. Цаашид ижил нөхцөл үүссэн тохиолдолд засвар үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хадгалж ажиллахыг онцоллоо.
Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан дараагийн шуурхай зөвлөгөөн хүртэл хугацаанд хэрэгжүүлэх тодорхой үүрэг даалгавруудыг холбогдох хэлтэс, төвүүдэд өгч, дараах чиглэлд анхаарч ажиллахаар боллоо. Үүнд:
  •  2026 оны Хариуцлагын гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөг ирүүлэх
  •  Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хугацаанд нь үнэн зөв мэдүүлэхэд онцгой анхаарах
  •  2026 онд зардал хэмнэх, дотоод үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх
  •  Ариутгах татуургын гидравлик тооцоог ирүүлж баталгаажуулах
Дараах ажлуудад анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Үүнд:
  • Тоолууртай хэрэглэгчдийн судалгаа
  •  Борлуулалтын орлогын зорилт
  •  Хэрэглэгчийг хүйтэн усаар таслахгүй байх
  •  Цахилгааны тасалдлын үед бэлэн байдал
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667335
0 эможи

keyboard_arrow_up