Төлбөрөөс болж таксины жолоочтой маргалдаж, жолоочийн амь насыг хохироожээ
2026 оны 1 сарын 26

Энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автобусны буудлын орчимд иргэн Б-г суудлын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхад нь иргэн Ч нь үйлчлүүлэх үедээ таксины төлбөр тооцооны улмаас маргалдаж улмаар жолооч Б-н нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироосон үйлдлийг тус дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, иргэн Ч-ийн хүний амь хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667332
1 эможи
Зочин
2026-01-26 18:24
Такси үйлчилгээ Нэгдсэн нэг тарип байхгүй амандаа орсон үнээ хэлээд л маргаан болж байхгүй юу
Зочин
2026-01-26 16:48
ер нь зарим таксины нөхдүүд бас аюултай шүү мэдээжийн газар хэдэн арван мянга нэмж солиорно чадалгүй нэгнийг нь дээрэмдэнэ чадалтайд нь зодуулаад гоншигноно_ ялангуяа эмэгтэй жолооч нар бүр аймшигтэй нэмэж авах гэж үзнэ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
