“ЦДҮС“ ТӨХК төсвийн ₮78 саяар удирдлагын болон хурлын ширээ, сандлыг солино
2026 оны 1 сарын 26

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК төсвийн 78 сая төгрөгөөр "Оффисын тавилга" худалдаж авах ТЕНДЕР зарлажээ.
Уг тендерийг өнөөдөр нээж байгаа бөгөөд өөрийн хөрөнгийн 78,308,040 төгрөгөөр удирдлага болон хурлын ширээ, сандал, шүүгээ зэрэг нийт 9 нэр төрлийн тавилга авахаар төлөвлөж байгаа аж.
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн захирлаар Б.Дашдаваа 2023.02.03-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667328
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
