13 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж, найзтай нь хамт биеийг нь үнэлүүлсэн этгээдэд 17 жил ХОРИХ ЯЛ оноолоо

2026 оны 1 сарын 26

Arslan.mn

П нь 13 настай Э-тэй бэлгийн харьцаанд орсон, мөн Э болон түүний найз 14 настай О нарыг орон гэрээсээ дайжсан, мөнгө санхүүгийн хэрэгцээтэй эмзэг байдлыг нь далимдуулан биеийг нь үнэлүүлж, мөнгө олох санал тавьж, тэднийг зөвшөөрсний дагуу цахим орчинд “Санхүү авна” гэх зар байршуулан тээврийн хэрэгслээр тээвэрлэн биеийг үнэлүүлсэн, мөн гэртээ орогнуулж, хоёр хүүхдийг худалдаалсан буюу хүн худалдаалах гэмт хэрэгт холбогдсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх П-г хохирогчийг хүүхэд гэдгийг мэдсээр байж эмзэг байдлыг нь далимдуулж элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан гэмт хэргийг хоёр хүнийг худалдаалж үйлдсэн, мөн бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 17 жилийн хугацаагаар хорих ял шийтгэжээ.

Харин П-ийн өмгөөлөгч нараасХүн худалдаалах гэмт хэргийн нэг шинж болох бэлгийн мөлжлөг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлд заасан бэлгийн мөлжлөг гэмт хэргийн төсөөтэй болон ялгаатай шинжүүдийг өрсөлдөх хэм хэмжээний онцлогоор ялган зааглаж, хэргийг зөв зүйлчлээгүй” хэмээн маргажээ.

Тэгвэл Хяналтын шатны шүүх хэргийн үйл баримт нотлогдсон, хоёр шатны шүүх хуулийг зөв тайлбарласан гэж үзэж, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд хүн худалдаалах гэмт хэргийн шинж, зүйлчлэлийн талаар дүгнэлт хийсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667321
0 эможи

keyboard_arrow_up