2 настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ

2 настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Э.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 2 настай дагавар хүүг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, ямар нэг шалтгаангүйгээр байнга зодож, тээврийн хэрэгслийг нь бохируулсан гэсэн шалтгаанаар олон тооны гэмтэл үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан хэрэгт
- Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 /Хүнийг алах/,
- Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1,2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-д зааснаар
Д.Л-д хүүхдийн амь нас эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлж, эрх бүхий байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээ аваагүй буюу асран хамгаалагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэрэгт Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3 /Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
