С.Ням-Эрдэнэ: Хуурамч амлалт, буруу ойлголтыг нийгэмд түгээх байгууллага нэмэгдсэн нь ИТГЭМЖЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН нэр хүндийг унагаж байна

2026 оны 1 сарын 26

Arslan.mn

Үндэсний Итгэмжлэлийн төвөөс "Бизнесийн зөвлөх үйлчилгээ ба менежментийн тогтолцооны баталгаажуулалтын үйл ажиллагаа, хараат бус байдлыг хангах нь" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад менежментийн тогтолцооны стандартууд (ISO 9001, ISO 14001, ISO 45001, ISO/IEC 27001 зэрэг)-ыг нэвтрүүлэх, баримт бичиг боловсруулах, аудитын бэлтгэл хангах чиглэлээр зөвлөх үйлчилгээ эрчимтэй нэмэгдэж байна.

Үүний зэрэгцээ зөвлөх үйлчилгээ болон баталгаажуулалтын үйл ажиллагааны ялгаатай байдал бүдгэрэх, ашиг сонирхлын зөрчил үүсэх, бодит бус амлалт, буруу ойлголт зах зээлд түгээх эрсдэл нэмэгдэж байгаа нь итгэмжлэлийн тогтолцооны нэр хүнд, олон нийтийн итгэлцэлд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсгэж байна.

Arslan.mn

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагуудын хараат бус байдлыг бодитоор хангах, зөвлөх үйлчилгээтэй холбоотой эрсдэлийг тодорхойлох, хууль, стандартын шаардлагыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд чиглэсэн талаар Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ энэ үеэр онцолж байлаа. 

Энэхүү хэлэлцүүлгээр дараах үндсэн асуудлуудыг хөндсөн юм. Үүнд: 

  • Баталгаажуулалтын байгууллагын хараат бус байдлыг алдагдуулах боломжит нөхцөл байдал
  • Итгэмжлэлийн хүрээнээс давсан, эсхүл итгэмжлэлгүй баталгаажуулалтын үйлчилгээний эрсдэл
  • Зах зээлд түгээмэл буй буруу ойлголт, хууль зөрчих эрсдэлийг бууруулах арга зам
  • Итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагуудын хариуцлага, ёс зүйн үүрэг
  • Үндэсний итгэмжлэлийн төвөөс баримтлах байр суурь, цаашдын анхаарах чиглэл.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667318
1 эможи

Зочин
2026-01-26 14:50
Энэ залуу чинь аймар архи уудаг дээр нь хүүхдийн мөнгөө төлдгүй шүүхийн шийдвэр дээр хүртэл дуудагдаж явсан нөхөр дөө одоо амарсайхныхаа араас буунадаө итгэмжлэлийн байгуулгыг булшилж байгаа нөхөр дөө дээр л авилга авна
keyboard_arrow_up