Улаанбаатарт өдөртөө -18 градус хүйтэн байна

2026 оны 1 сарын 26

Arslan.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:   

26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна..

2026 оны 01-р сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр -23...-28 градус хүйтэн.

Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -16...-21 градус, Говь-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна.   

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООРБагавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООРБагавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -17...-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө -16...-18 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667311
0 эможи

keyboard_arrow_up