Ч.Батзаан нь мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа иргэнийг эрүүдэн шүүсэн хэрэгтээ торгуулийн ялаар шийтгүүлжээ

2026 оны 1 сарын 23

Arslan.mn

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст бага насны хүүхэд хүчиндсэн гэсэн гомдол ирүүлснийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст мөрдөгчөөр ажиллаж байсан Ч.Батзаан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг.

Тухайн хэрэгт холбогдсон Н.С нь “… хэрэг мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байх хугацаандаа надаас хахууль авсан" гэж Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасныг шалгахад Ч.Батзаан нь Н.С-ээр хүнс, бараа материал худалдан авхуулсан, машин угаалгасны төлбөрөө төлүүлсэн зэрэг хууль бус үйлдлүүд тогтоогдож шүүхээс Ч.Батзааныг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон үйлдэлд 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэж байсан талаар өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл Ч.Батзаан нь мөн мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа иргэн Х.Ү-г хэрэг хүлээлгэх гэж зодож, эрүүдэн шүүсэн хэрэгтээ шүүхээс торгуулийн ялаар шийтгүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667307
1 эможи

keyboard_arrow_up