Өвлийн олимпын наадамд Монголын баг тамирчдын өмсөх хувцсыг танилцуулав

“Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадамд Монгол Улсын баг тамирчдын өмсөх ёслолын болон чөлөөт хувцасны хослолыг албан ёсоор танилцууллаа.
Монголын баг тамирчдын өмсөх тус хувцсыг "Гоёл Кашмер" ХХК компанид урласан бөгөөд "Монгол Улсынхаа үндэстний онцлог, соёлын ялгарлыг хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Олимпын наадмын индэрт танилцуулж, дэлхийд гайхуулах эрхэм зорилгынхоо хүрээнд Монголын Үндэсний Олимпын Хорооноос манай компанид өвлийн олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын ёслолын хувцсыг бүтээх хүндэт үүргийг даалган, итгэл хүлээлгэж, бид бахархалтайгаар гүйцэтгэлээ.
Уламжлалт дээл хувцсыг орчин үеийн загварт хослуулахаас илүүтэй, аугаа их түүх, өв соёлын маань салшгүй хэсэг болсон эртний монгол хувцасны соёлыг өнөө цагт дахин таниулж, дэлхий дахинд хүргэхийг бид машид зорив" гэжээ.





