Өчигдөр БНСУ-д 40 настай монгол эмэгтэй үйлдвэрийн ослоор нас баржээ
2026 оны 1 сарын 22

БНСУ-ын Өмнөд Жолла мужид гадаад ажилчин үйлдвэрийн ослоор амь насаа алдсан мэдээлэл өчигдөр бүртгэгдсэн байна.
Өчигдөр /2026.02.21/ Нажү хотын нэгэн бордооны үйлдвэрт Монгол Улсын иргэн 40 настай эмэгтэй өндрөөс унаж хүнд бэртэл авчээ.
Осолд өртсөн А-д эмнэлгийн тусламж үзүүлсэн ч хүнд гэмтлийн улмаас нас барсныг цагдаагийн газраас шалгаж байгаа талаар талаар тус улсын www.nocutnews.co.kr мэдээллийн сайт мэдээлжээ.
Иргэн А ажлаа хийх явцдаа 4 метрийн өндрөөс унасан байжээ. Осол нэгдүгээр сарын 21-ний үдээс өмнө 11.10 цагт бүртгэгдсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667287
1 эможи
Зочин
2026-01-23 01:44
Бичиж байгаа зүйлийн алдаагаа сайн хянаач. 2026.02.21-нд өндрөөс унаж бэртэл аваад, осол нэгдүгээр сарын 21-ний 11.10 цагт бүртгэгдсэн гэж л уншигдлаа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
