102 аппликейшнээр замын хөдөлгөөний зөрчил илрүүлсэн иргэн 6,164,800 төгрөгийн урамшуулал авчээ

2026 оны 1 сарын 22

Arslan.mn

2025 оны 11-р сарын 01-нээс 12-р сарын 31-ны хооронд 102 аппликейшнээр замын хөдөлгөөний зөрчил илрүүлсэн иргэн 6,164,800 төгрөгийн урамшуулал авчээ.

102 аппликейшнд зөрчил мэдээлсэн 9112 иргэн 143 сая төгрөгийн урамшуулал авах эрх үүслээ. Зөрчил мэдээлэх 102 аппликэйшний эхний улирал нэгдүгээр сарын 20-ны өдрөөр тасалж, дансаа холбосон 5519 иргэнд урамшууллын мөнгийг энэ сарын 20-ноос эхлэн 72 цагийн хугацаанд олгож байна. Дансаа холбоогүй 3593 иргэн энэ улиралд урамшууллаа авах боломжгүй ч дараагийн улирал нөхөж авах боломжтой гэдгийг ЗХУТ-өөс мэдээллээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667274
0 эможи

keyboard_arrow_up