Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд бүх насаар нь хорих ял шийтгэнэ

2026 оны 1 сарын 21

Arslan.mn

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэн Б-г Турк улсаас албадан авчрах тусгай ажиллагаа зохион байгуулж, энэ оны нэгдүгээр сарын 16-нд Монголд шилжүүлэн авчирсан талаар бид өмнө мэдээлсэн.

Уг этгээд нь бага насны хүүхэд хүчирхийлсэн гэх хэрэгт шалгагдаж байхдаа 2017 онд оргон зайлжээ. Турк улсын хууль сахиулах байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн ажиллагааны үед байршлыг нь тогтоосон байна. 

Цагдаагийн байгууллагаас эмт хэрэг үйлдээд гадаад улсад оргон зайлсан этгээдүүдийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлан баривчлуулах, улмаар шилжүүлэн авах, тухайн улсаас албадан гаргуулах ажиллагааг идэвхтэй зохион байгуулж байгаа.

Тэгвэл Эрүүгийн хуульд “...Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 12-25 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” гэсэн эрх зүйн зохицуулалттай ажээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
667268
1 эможи

keyboard_arrow_up