Г.Цогтдэлгэр: Хөөрөг ямар үнэлгээтэй байгаагаас үл хамааран эцэг, эхийн үлдээсэн өв гэдэг утгаар МӨНГӨӨР ҮНЭЛШГҮЙ байдаг

2026 оны 1 сарын 21

Arslan.mn

Тун удахгүй амар мэндийн бэлгэдэлтэй, ахан дүүс, айл гэр халуун дулаанаар учран золгодог сар шинийн баяр болох гэж буй учир “Хөөрөг бол мэндлэх, хүндлэх ёсны асар том бэлгэдэл. Хөөрөг ямар үнэлгээтэй байгаагаас үл хамааран эцэг, эхийн үлдээсэн өв гэдэг утгаар ҮНЭ ЦЭНЭЭ АЛДДАГГҮЙ, МӨНГӨӨР ҮНЭЛШГҮЙ байдаг хэмээн өгүүлэх "M.luxury" Брэндийн үүсгэн байгуулагч Г.Цогтдэлгэрийн хөөрөг худалдааны төвд  зочилж, хөөрөг болон гар урлалын талаар ярилцлаа. 

Монголчууд шүр, хаш, мана, гартаам, чүнчигноров, пийсүү, оюу, номин, барын нүд зэрэг чулуугаар хөөрөг хийж ирсэн уламжлалтай.  Манай "ХАШ ХӨӨРӨГ"-ийг Монголчуудын талаар зохиол бичиж байсан АНУ-ын түүхч Жак Уэтерфорд худалдаж авсан. Ингэснээр монгол брэндээр манай өв соёлыг түгээж явж байгаа нь надад илүү үнэ цэнийг мэдрүүлж байсан гэв.

Түүнээс хөөрөг хийх хугацааны талаар асуухад “Тухайн хүндээ зориулж хийх учир 10-20 хоног зарцуулдаг.  Эрэлт хэрэгцээ сүүлийн үед ихэсч, хөгжиж байна. Чулуу, хөөрөгний хэмжээ, хийц, толгой, нуух, халбага нь үнэ, үнэлэмжид ихээхэн нөлөөтэй байдаг” гэлээ.

Arslan.mnТүүнээс хөрөг сонирхож буй хүмүүст зөвлөгөө өгөхийг хүссэн юм.

Тэрбээр "Нэгдүгээрт, мэддэг хүнээр заалгаж аваарай. Хоёрдугаарт, тодорхой хаягтай баталгаатай газраас аваарай. Буцах хаягтай, буух эзэнтэй байх ёстой шүү" гэж зөвлөв.

"M.luxury" брэнд нь Мөнгөн завьяа зэрэг алт мөнгөний үйлдвэрийн төвд 6 салбартай үйл ажиллагаа явуулж байна.

Холбоо барих утас: 99006134, 88706172

Дэлгэрэнгүй мэдээллийг  M.luxury jewelry фэйсбүүк пэйж хуудснаас аваарай.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667259
0 эможи

keyboard_arrow_up