МЭДЭГДЭЛ: Дулааны IV цахилгаан станцын зуухны халах гадаргууд гэмтэл гарлаа

2026 оны 1 сарын 20

Arslan.mn

Дулааны 4 дүгээр цахилгаан станц нь бэлтгэл тоноглолгүй бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа. Ажиллах хугацаанд зуухны халах гадаргууд гэмтэл гарчээ. Улмаар цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орсон тул “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-аас тодорхой байршлуудад эрчим хүчний хязгаарлалтыг хийж байна.

Хязгаарлалт 1 цаг 30 минут орчим үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд хэрэглээгээ зохицуулахыг иргэдээс хүсжээ. Тоноглолын гэмтлийг 24 цагийн дотор засварлахаар ажиллаж байна.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667243
0 эможи

keyboard_arrow_up