Хоёроос дээш орон сууцтай иргэдийн АНХААРАЛД

Жил бүрийн нэгдүгээр сарын 15-ны байдлаар иргэдийн эзэмшиж буй бүх үл хөдлөх хөрөнгөд татвар ногддог. Иймд, нийслэлд хоёроос дээш орон сууцтай иргэн жил бүр татвараас чөлөөлөх хоёр орон сууцаа өөрөө сонгож, etax.mta.mn системээр хоёрдугаар сарын 10-ны дотор тайлан илгээх ёстой.
Хэрэв та нийслэлд хоёроос дээш орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй бол etax.mta.mn цахим татварын системд нэвтрэхэд сонголтын цонх автоматаар гарч ирнэ. Нэвтрэлтийн нэгдсэн систем буюу хүмүүсийн ярьж сурснаар etax-д нэвтэрч, гарч ирсэн жагсаалтаас чөлөөлөлтөд хамрагдах хоёр орон сууцыг сонгоно. Эдгээр 2 орон сууц татвараас чөлөөлөгдөнө.
Татвараас чөлөөлүүлэх сонголт болон Үл хөдлөх хөрөнгийн татварын тайлангаа хоёрдугаар сарын 10-ны дотор etax.mta.mn хаягаар илгээнэ. Хуулийн хугацаанд тайлангаа илгээж болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй.
