Малайзын Шүүх Ш.Алтантуяа агсны гэр бүлд олгох нөхөн төлбөрийг 1.38 сая рингит болгон бууруулах шийдвэр гаргажээ

2026 оны 1 сарын 20

Arslan.mn

2006 онд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад онц хэрцгийгээр амиа алдсантай холбоотой давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр (2026.01.20) боллоо.

Шүүх хэргийг хэлэлцээд, өмнө нь тогтоогоод байсан 4.7 сая рингитийн нөхөн төлбөрийг 1.38 сая рингит болгон бууруулах шийдвэр гаргажээ. 

Шүүхийн шийдвэрийн дараа Ш.Алтантуяагийн гэр бүлийн зүгээс шударга ёс бүрэн тогтоогдоогүй хэмээн мэдэгдэж, Малайз улсын Дээд шүүхэд дахин гомдол гаргах боломжийг судалж буйгаа илэрхийлсэн талаар Малайзын хэвлэлүүд мэдээлжээ.

Өмнө нь 2022 онд Шах Аламын Дээд шүүх Ш.Алтантуяагийн гэр бүлд Малайзын Засгийн газраас 5 сая ринггитийн нөхөн олговор олгох шийдвэр гаргасан ч Засгийн газар нь тухайн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатанд хандсан юм.

С.Шаарийбуу гуай охиныхоо амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг тогтоолгох, үнэн мөнийг ил болгохын төлөө сүүлийн 21 жилийн турш хуулийн байгууллагуудаар явж, олон улсын байгууллагуудад хандаж ирсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
667235
1 эможи

keyboard_arrow_up