Жоншны хулгайч нэр зүүсэн сайд Б.Дэлгэрсайхан ₮2,6 тэрбумын орлоготой, ₮4,8 тэрбумын хоёр орон сууцтай

"Дорноговийн хаан" хоч зүүтлээ хөрөнгөжсөн УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын хамгийн том боомт Замын-Үүдийг өөрийнх мэт үздэг гэж ярих хүмүүс олон.
Түүний хувьд УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдож, хоёр ч удаа сайдын суудалд заларсан.
Өөрийн орлого нь өнгөрсөн удаад өгсөн мэдүүлгээс даруй нэг тэрбум орчим төгрөгөөр нэмэгдсэн хэдий ч түүний шуналд хязгаар үгүй бололтой. Учир нь түүний хамаарал бүхий этгээд болох Э,Х нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард их хэмжээний буюу 298,8 тонн хулгайн жоншыг хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан хэрэг гарчээ.
Тэд Замын-Үүд сумаас 80 км зайд байрлах ашиглах боломжгүй жоншны бичил уурхайгаас дур мэдэн ухаж, улсын хилээр гаргахыг санаархсан нь ил болж, одоогоор цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮2,6 тэрбум
Гэр бүлийн орлого: ₮378 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮4,8 тэрбум /Орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮1 тэрбум /Жийп болон туулах чадвар өндөр,Mercedes Benz, G 500- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, LX 600- 1/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮1,7 тэрбум
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
