Эхнэрээ 22 жил хүчирхийлсэн гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

2026 оны 1 сарын 19

Arslan.mn

Яллагдагч Б.Эрдэнэсүхийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан бөгөөд хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт" холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан билээ.

Түүнийг өнгөрсөн жилийн 12 дугаар сарын 27-нд 30 хоногоор баривчилсан бөгөөд тус хугацааг шүүхээс 14 хоногоор сунгаж байсан бол энэ сарын 12-нд шүүхээс мөн түүнийг цагдан хориог дахин 30 хоногоор сунгаад байсан:.

Тэгвэл эхнэрээ 22 жил хүчирхийлсэн гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, гэр бүлийн харилцаатай хүнээ зодож, харгис хэрцгий хандсан, дээрх гэмт хэргийг хүүхдүүдийн эсрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй мөртлөө бусдын тээврийн хэрэгсэлд байршил тогтоох төхөөрөмж байршуулж мөрдөн мөшгөсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мөрдөж мөшгих/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шүүлжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
667223
1 эможи

Зочин
2026-01-19 21:19
иймэрхүү новшнуудыг шоронд л байлгахгүй бол Нөгаа Gem mall д болсон шиг бас нэг эмэгтэйн амийг хохирооно гэсэн үг хатуу шийтгэх хэрэгтэй
Б.Эрдэнэсүх

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up