Караокед гадаад иргэдтэй дуу дуулж, архи хундагалж өгөх ажил хийлгэх замаар биеэ үнэлэлт зохион байгуулж байжээ

2026 оны 1 сарын 19

Arslan.mn

Прокурорын байгууллага 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 46,968 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. 

Дээрх хугацаанд 1328 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 864 хэрэг шинээр нээж, 92 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Тухайлбал, караокед гадаад иргэдтэй дуу дуулж, архи хундагалж өгөх ажил хийлгэх замаар биеэ үнэлэлт зохион байгуулсан хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Д.Г, Х.Т гадаад улсын иргэн Ш.Т нар нь караоке ажиллуулахдаа үргэлжилсэн үйлдлээр охид эмэгтэйчүүдийг гадаад улсын иргэдтэй дуу дуулж, архи хундагалж өгөх зэрэг ажил хийлгэх замаар биеэ үнэлэхийг санал болгож, зохион байгуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 1 /Бэлгийн мөлжлөг/, Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
667220
1 эможи

keyboard_arrow_up