Өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан 3 тохиолдол бүртгэгджээ

2026 оны 1 сарын 19

Arslan.mn

Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй гурван дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 17-оос 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд Орхон аймаг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хүн осгосон байдалтай нас барсан байна” гэх хоёр дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. Урьдчилсан байдлаар 52-56 насны иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болсны улмаас гадаа гудамжинд осгож амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. 

Харин осгосон байдалтай олдсон иргэний хувьд иргэн Д нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болж осгосны улмаас хөлийн тавхай хэсэг хөлдсөн ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байна.

Осголт хөлдөлтийн улмаас хүн эрүүл мэндээрээ хохирохоос гадна насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдах цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул иргэд та бүхэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667219
1 эможи

keyboard_arrow_up