Эрхээ хасуулсан үедээ согтуугаар автомашин хулгайлж, осол гаргажээ

2026 оны 1 сарын 19

Arslan.mn

Энэ оны 1 дүгээр сарын 17-ны өдөр иргэнээс "Миний машиныг хүн хулгайлж, осол гаргасан байна" гэх дуудлага мэдээлэл Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад иржээ.

Тодруулбал,  жолоодох эрх хасагдсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тус аймгийн иргэний камри маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Тус хэрэгт Хэнтий аймгийн  цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Иргэд жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ зориулалтын бус, камерын хяналтгүй хэсэгт байршуулахгүй байх, асаалттай орхихгүй байх, автомашинд үнэ бүхий эдлэлээ үлдээхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
667214
1 эможи

keyboard_arrow_up