ДЦС барих төсөлд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр 3 хүнийг СААТУУЛЖЭЭ
2026 оны 1 сарын 17

10 аймагт дулааны станц барих төсөлтэй холбогдуулан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.
Нийт 148.7 сая ам.долларын зээлийн санхүүжилттэй уг төслийн зөвлөх үйлчилгээнд 9 сая ам.долларын гэрээ байгуулсан байхад албан тушаалтан Н.Т нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллараар нэмэгдүүлсэн байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан АТГ-аас одоогоор 3 хүнийг сэжигтнээр баривчилсан, 21 газарт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийгээд байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667200
1 эможи
Зочин
2026-01-17 21:49
Тавинбэхийн бүх хөрөнгийг хураа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
