Э.Баярбаясгалан: Эмэгтэй алба хаагчид гэр бүлийн хүчилхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хүүхэд хохирсон гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр ажиллаж байна

2026 оны 1 сарын 16

Arslan.mn

ЦЕГ-ын УСА-ны Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга  Э.Баярбаясгалан:

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт алба хаагчдын 16 хувийг эмэгтэй алба хаагчид эзэлдэг. Эдгээр алба хаагчдын тодорхой хувь нь гэр бүлийн хүчилхийлэлтэй тэмцэх, гэр бүлийн хүчилхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдээс үйлдсэн болоод, хүүхэд хохирсон гэмт хэргийг мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Ингэснээр хүний эрхийг хангах, хохирогчийн сэтгэл санааны байдлыг мэдрэх, хохирогч төвтэй ажиллах, тэдэнд илүү туслалцаа үзүүлэх давуу талтай.

2025 онд гэр бүлийн хүчирхийллийн 14,000 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд энэ жил гэр бүлийн хүчирхийллийн удаа дараа дуудлага өгдөг бүлэгт хяналт тавих, хүчирхийлэл үйлдэгчдэ тавих хяналтыг чангаруулах, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, туслалцаа үзүүлэх ажилд онцгойлон анхаарч ажиллаж байна. 

Зөвлөгөөнд 200 гаруй удирдах албан тушаалтан, тасаг, хэсгийн дарга нар оролцож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667195
1 эможи

keyboard_arrow_up