Э.Товуудорж: Хар тамхитай тэмцэх алба 212 холбогдогчтой 220 гэмт хэргийг илрүүлж, 93,000 хүн 1 удаа хэрэглэх хэмжээний бодисыг устгасан

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны дарга Э.Товуудорж "Удирдах ажилтны зөвлөгөөнд хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна. Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд хүрэлцэн ирж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчидруу чиглэсэн олон ажил хийхээс гадна нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор олон ажлыг эхлүүлэхээ дурдлаа.
Монгол Улсын Засгийн газар, ХЗДХЯ-аас Мансууралгүй ирээдүйг бүтээхийн төлөө олон талт ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг алба болгон өргөжүүлсэн. Ингэснээр бид өнгөрсөн жил дөрвөн сарын хугацаанд 212 холбогдогчтой 220 гэмт хэргийг илрүүлж, 93,000 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний бодисыг устгаж чадлаа. 88 хэргийг шийдвэрлэсэн. Бид энэ онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлийг борлуулж буй гэмт этгээдрүү чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулна. Үүнээс гадна энэ чиглэлээр ажиллаж буй алба хаагчдыг чадавхжуулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй зохион байгуулна." гэдгийг энэ үеэр онцоллоо.

