Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд 200 гаруй удирдах ажилтан оролцож байна
2026 оны 1 сарын 16

Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нар оролцож, нийт удирдах ажилтнуудад иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, мэргэжлийн чиг үүргээ гүйцэтгэхэд бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Зөвлөгөөний хоёр өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Батлан хамгаалах яам, Шинжлэх ухааны академи зэрэг байгууллагаас "Олон улсын геополитикийн чиг хандлага", "Шүүх цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа", "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар" зэрэг олон сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ. Цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь энэ онд иргэн "Дижиталаар шийдье-Аюулгүй орчин"-ыг бүрдүүлэн ажиллах зорилго тавьжээ.

































ФОТО
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667193
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
