Хуульч О.Батхүү: Тийм л шударга юм бол эх орноо зарсан хулгайч нарыг шорондоо хийгээч...

Хуульч О.Батхүү өөрийн цахим хуудаснаа, "2025 оны 4 сард CU-н нэг салбар 21 нас хүрээгүй хүнд пиво заржээ. Ингээд уг асуудлыг шалгахаар ирсэн цагдаад 2,5 сая төгрөг өгч асуудлыг дарж өгөхийг гуйж. Нөгөөдүүл нь авч. Төд удалгүй бүх юм ил болсноор цагдаа нар 1 жил 2 сар, дэлгүүрийн эзэн 10 сарын хорих ял авсан байна.
Эрүүгийн хуульд ял шийтгэл гарцаагүй байх зарчим бий. Буруу зүйл хийсэн бол заавал ял авах ёстой. Үүнтэй хэн ч маргахгүй.
Үүнээс гадна ял шийтгэл гэмт хэргийн аюулын шинж чанарт тохирсон байх ёстой гэж байдаг.
18 нас хүрсэн хүүхдүүд пиво уудаг. Зөв гэж байгаа юм биш, гэхдээ уудаг. 20 настай хүн CU ороод пиво авч, буруу. Гэхдээ айхтар хүнд гэмт хэрэг биш.
Авлига авах буруу, болохгүй. Гэхдээ 2,5 сая төгрөг авсаны төлөө 1.2 жилээс 10 сар шоронд хийнэ гэдэг арай хэтийдсэн шийтгэл. Тийм л шудрага юм бол эх орноо зарсан хулгайч нарыг шорондоо хийгээч гэж туйлшрахгүй.
Зүгээр л оноож байгаа шийтгэл чинь шийтгэл биш "үзэл суртал" болоод байна." гэжээ.

