П.Очбадрах: 2025 он үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 35,6 хувийг ЗАЛИЛАХ ТӨРЛИЙН гэмт хэрэг эзэлж байна

2026 оны 1 сарын 15

Arslan.mn

“Дижитал шийдэл-Аюулгүй нийгэм“ уриан дор зохион байгуулагдаж буй цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтны зөвлөгөөн үргэлжилж байна. 

ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах:

Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2025 онд 101,000 гэмт хэрэг бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Үүний 79,000 гаруй хэргийг цагдаагийн байгууллага шийдвэрлэж ажилласан байна. Жил ирэх тусам бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өссөн. Үүнийгээ дагаад хэргийн илрүүлэлт ч мөн өссөн. 

Бид гэмт хэргийг илрүүлэх зорилгоор улсын хэмжээнд прокурорын байгууллагатайгаа хамтран "Шийдвэрлэлт", "Үр дүн-1,2" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсан нь хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэхэд томоохон нөлөө үзүүлсэн. 

Үүнээс гадна хэргийн улмаас хохирсон иргэдэд шинжээч томилж, дүгнэлтийг цагдаагийн алба хаагч цахимаар авах боломж бүрдсэн. 2026 ондоо УЕПГ, ТЕГ, ШШЕГ-тай хамтран цахим хавтаст хэргийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллана. 2025 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 70,2 хувийг залилах, хулгайлах, хүний эрүүл мэндэд халдах гэсэн хэргүүд бүртгэгдсэн. Тиймээс энэ онд дээрх хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэл дээр түлхүү анхаарч ажиллана. Үүнээс гадна дээрх гэмт хэргийн 35,6 хувийг залилах төрлийн гэмт хэрэг их үйлдэгдэж байгаа учраас МША бүтэцдээ өөрчлөлт оруулж, иргэдийн эрхийг сэргээх чиглэлээр өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667175
0 эможи

keyboard_arrow_up