БЗД-т гэрт шатаж 2 иргэн түлэгдэж,58 настай эрэгтэй НАС БАРЖЭЭ
2026 оны 1 сарын 15

Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороо, Хонхорын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 12:33 цагт онцгой байдлын газарт ирүүлжээ.
Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 5 ханатай гэр, “Mitsubishi triton” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн Г /58 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсныг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлэн өгч, иргэн Э /58 настай, эрэгтэй/, М /30 настай, эрэгтэй/ нар түлэгдэж бэртсэн байсныг Налайх дүүргийн Яаралтай түргэн тусламжийн их эмчид хүлээлгэн өгсөн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667162
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
