Цахимаар ОНГОЦНЫ ТИЙЗ захиалаад залилуулсан тохиолдол бүртгэгджээ

2026 оны 1 сарын 14
Arslan.mn
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, хоёр иргэн “Онгоцны тасалбар зарна” гэх хуурамч зар мэдээллийн дагуу холбогдож, үл таних этгээдийн данс руу 4.255.100 төгрөг шилжүүлж, залилуулжээ.
Цахим орчинд иргэдийн хэрэгцээнд тулгуурлан хямд үнээр онгоцны тасалбар, аяллын багц, бараа бүтээгдэхүүн зэргийг санал болгосон хуурамч зар мэдээлэл нийтэлж, бусдыг хохироох тохиолдол цөөнгүй байна.
Тухайлбал, өнгөрөгч 2025 онд залилах гэмт хэрэг нийт 16906 бүртгэгдсэнээс бараа, үйлчилгээ захиалж хохирсон 5214 хэрэг байна. Иймд иргэд та бүхэн цахимаар үйлчилгээ авах, бараа захиалахдаа албан ёсны байгууллага мөн эсэхийг нягталж, залилангийн шинжтэй байж болзошгүй тохиолдлыг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдээлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667150
0 эможи

keyboard_arrow_up