СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цочир хүйтний үед жолооч, тээвэрчдэд өгөх зөвлөмж

Маргааш өдрөөс буюу нэгдүгээр сарын 15-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул дараах зөвлөмжийг хүргэж байна.
-Та тээврийн хэрэгслээ гадаа, ил зогсоолд байршуулах бол заавал хучлагаар хучиж хөлдөхөөс сэргийлэх
-Авто замд мөстөлт үүсч, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул гэнэт огцом тормозлох, хурд хэтрүүлэхээс зайлхийх
-Хүйтний улиралд таны тээврийн хэрэгслийн аккумуляторын ажиллагаа мууддаг тул найдвартай байдлыг хангаж, шалгах
-Хол замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, нэмэлт дулаан хувцас, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлсийг авч явах
-Хөдөө орон нутагт зорчих бол цасны гинж, хүрз, хэрэгсэл болон багаж, тоног төхөөрөмж базаахыг Автотээврийн үндэсний төвөөс санууллаа.
