Дуулиант хэргийн эзэд Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн нарын хэргийн шүүх хурлыг нэгдүгээр сарын 29 хүртэл хойшлуулжээ

Олон нийтийн газарт бусдыг зэрлэгээр зодож танхайрсан Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр эхэлсэн.
Гэвч Д.Саяннямбуугийн өмгөөлөгч Б.Мэргэн ээлжийн амралттай тул шүүх хурлыг нэгдүгээр сарын 29 хүртэл хойшлуулжээ.
Хэргийг эргэн сануулахад, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар 2025 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.Саяннямбуугийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан. Хэрэг гарангууд дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх прокурорын хүсэлтийг хэлэлцээд Эрдэнэбатын Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорих арга хэмжээг долдугаар сарын 23-нд авсан юм. Харин Б.Амарсайхан хэрэг гарсан өдрийн маргааш гадаад руу зугтаж, есдүгээр сарын сүүлээр Тайландаас баривчилж авчирсан.

