Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол наймаар нэмэгджээ

2026 оны 1 сарын 14

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сарын 14-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8  нэмэгджээ. Эмнэлэгт 25 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 12 хүн, хөдөө орон нутагт  13 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 19 хүн байгаа юм байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5176 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3262, 5-9 насны 1800 хүүхэд, 15-19 насны 1745 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667136
0 эможи

keyboard_arrow_up