Өмгөөлөгч М.Хандармаа: Хувь заяатайгаа эвлэрээд ядуу чигээрээ ч “Би Монгол“ гэж омогшоод дуугай байж бай гэж уншигдаад байна

2026 оны 1 сарын 14

Arslan.mn

Дэлхийгээр аялагч Б.Мөнхцэлмэг "Монгол хамгийн ядуу улс, цалин багатай гэдэг хандалт авах худал тренд маш хортой. Би бол дэлхийн хамгийн адгийн улсын хүүхэд гэсэн сэтгэлгээгээр өсч байна. Уг нь тийм улс огтхон ч биш шүү" гэсэн байр суурийг илэрхийлээд буй.

Тэгвэл энэ талаар Өмгөөлөгч М.Хандармаа өөрийн цахим хуудаснаа, "Дэлхийн өндөр хөгжилтэй оронтой Монголыг харьцуулж ярьж, хөгжихийг уриалах байтал дэлхийн нэн ядуу хэдэн мянган жилийн өмнөөрөө гацсан хүмүүсийн амьдрал харуулдаг. Тэрүүгээр Монголыг харьцуулж бид баян, цалин их авдаг гэх гэж байх шиг байна.  Монгол хамгийн ядуу улс, цалин багатай гэж хандалт авах худал трэнд маш хортой гэж байна. Юу гэсэн үг юм бэ?Бид нарын цалин угаасаа бага гэдэг нь ҮНЭН Ш ДЭЭ.  Би энэ аялагч Б.Мөнхцэлмэг гэдэг залууд ингэж хэлмээр байна. Чи дэлхийн баян, өндөр хөгжилтэй орнуудаар яваадхаач, бидний хүүхдүүдэд тийм газрыг үзүүлээч ээ. Тэгчихээд чи энэ үгийг хэлээч.

Хувь заяатайгаа эвлэрээд ядуу чигээрээ ч "Би Монгол" гэж омогшоод дуугай байж бай, ах нь аялж ирээд та нарын тархийг угааж баяжаадахъя гэж уншигдаад байна.Тэнэгтээд байгаарай" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667131
1 эможи

keyboard_arrow_up