ГХЯ-наас Иранд зорчихгүй байхыг анхааруулав
2026 оны 1 сарын 14

Гадаад харилцааны яамнаас Исламын Бүгд Найрамдах Иран Улсад 2025 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэн жагсаал улам бүр өргөжиж, нөхцөл байдал хурцдаж магадгүй байгаа тул тухайн улсад зорчихгүй байхыг иргэдэд анхааруулж, зөвлөж байна.
Иран Улсад болон ойролцоох бүс нутагт байгаа Монгол Улсын иргэдэд консулын туслалцаа, мэдээлэл зөвлөгөө хэрэгтэй бол:
Гадаад харилцааны яамтай +976-72774444 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас болон ankara@mfa.gov.mn цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667129
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
