Бадамлянхуа цэцгийг дэлбээлүүлэхийн тулд иргэн М.Чагнаадорж Хатан далай нуурыг 4 жилийн турш цэвэрлэж байна
2026 оны 1 сарын 13

Бадамлянхуа цэцгийг дэлбээлүүлэхийн тулд иргэн М.Чагнаадорж Хатан далай нуурыг 4 жилийн турш цэвэрлэж байна.
Тодруулбал, Ховд аймгийн Дөргөн сумын иргэн, байгаль хамгаалагч М.Чагнаадорж нь 2022 оноос “Хатан далай нуур” цэвэрлэх ажлыг өөрийн санаачилгаар эхлүүлэн, байгаль эх дэлхийгээ хайрлах үйлсэд сэтгэл оюунаа зориулан ажиллаж байна.
Ховд аймгийн Дөргөн суманд байрлах Хатан далай нууранд Бадамлянхуа цэцэг дэлгэрдэг. Гэтэл уг нууранд хүмүүс хог хаяж, бохирдуулж буйгаас үүдэн цэцэг дэлбээлэхээ больжээ. Тиймээс ундаалж өссөн нуур цөөрмийнхөө усыг цэвэр цэнгэг хэвээр авч үлдэх, унаган төрхөөр нь хойч үедээ өвлүүлэх зорилготой аж.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667125
1 эможи
Zuv setgeltei,zuv huniig lus,burhad harj bgaa shu amjilt
2026-01-13 21:08
Zochin
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
