МҮДЭБ: 2025 оны аймгуудын наадамд барилдсан 9 бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн
2026 оны 1 сарын 13

Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас хориглосон бодис илэрсэн есөн бөхийн нэрийг зарлажээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн заан Э.Мөнхтөр, аймгийн начин Б.Сүх-Эрдэнэ, Говьсүмбэр аймгийн начин О.Амгаланбямба, Архангай аймгийн арслан Д.Төрбаяр, Баянхонгор аймгийн сумын заан Ц.Болдбаатар, Дорнод аймгийн начин С.Цогтсүмбэр, Өмнөговь аймгийн сумын заан Б.Сундуйжадамба, Төв аймгийн заан Э.Гантөмөр, Төв аймгийн начин Э.Чойням нараас допинг илэрчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667123
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
