Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар Ж.Эрдэнэболдыг томиллоо
2026 оны 1 сарын 13

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдыг томиллоо.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар цагдаагийн хурандаа Жамъянсэнгийн Эрдэнэболдыг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар томиллоо.
Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, бригадын генерал О.Ганбат ажлыг өнөөдөр (2026.01.13) хүлээлцүүлэв.



Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667122
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
