Анагаах ухааны салбарын боловсон хүчнийг цогц бэлтгэхэд сургууль өөрийн эмнэлэгтэй байх нь маш чухал

2026 оны 1 сарын 13

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр /2026.01.13/ Япон Монголын эмнэлэгт ажиллажээ.

Тус эмнэлэг нь АШУҮИС-ийн харьяа “Их сургуулийн эмнэлэг”  хэмээн жишиг болгон хөгжүүлж байгаа анхны эмнэлэг юм.

Тус эмнэлэг нь боловсрол болон эрүүл мэндийн салбарын хослол, сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, инновац, хос бодлогыг хэрэгжүүлдэг. 

Эрүүл мэндийн сайд  Ж.Чинбүрэн “Анагаах ухааны салбарын боловсон хүчнийг цогц бэлтгэхэд сургууль өөрийн эмнэлэгтэй байх нь маш чухал. Багш, эмчийн эрдэм, чадал үнэлж баршгүй их.

Анагаахын сургалтыг эмнэлзүйтэйгээ нягт холбон хэрхэн хөгжүүлж ашиглаж буй нь тухайн улсын эрүүл мэндийн салбарын чанарын суурь байх болно.

Цаашид өөрийн сургуулийн харьяа эмнэлэгтэй байх шаардлагыг анагаахын боловсрол олгодог сургуулиудад тавьж мөрдүүлдэг болно. Энэ нь анагаахын чанартай боловсон хүчин бэлтгэн гаргах хамгийн том хүчин зүйл" гэв. 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667120
1 эможи

Зочин
2026-01-13 21:38
Дэлхийн жишиг. Манайх гэж дээд боловсролоо хесер хаясан дампуу улс хегжихгуй шуу!
keyboard_arrow_up