Алдагдалтай ажиллаж, аудитын “хязгаарлалттай дүгнэлт“ авсан “Багануур Тоосго“ ТӨҮГ-ыг татан буулгаач ээ!

2026 оны 1 сарын 13

Arslan.mn

Үндэсний аудитын газраас ХЗДХЯ-ны харьяа "Багануур Тоосго" Төрийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын  2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, хязгаарлалттай дүгнэлт гаргажээ.

Аудитын шалгалтаар, тус үйлдвэрийн газар тайлант онд үндсэн үйлдвэрлэлээс 261 сая төгрөг, бусад орлого 3.4 сая төгрөг, нийт 265 сая төгрөгийн орлого олж, нийт 422 сая төгрөгийн зардал гарч, үйл ажиллагаанаас 157 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна.

Мөн аудитаар тайлант оны борлуулалтын орлогын төлөвлөгөө 73.4 сая төгрөгөөр буюу 21.7 хувиар тасалсан 1 зөрчил илэрсэнд албан шаардлага хүргүүллээ. 

Тухайлбал, тус газар нь санхүүгийн эх үүсвэргүйгээс болж томоохон өөрчлөлт шинэчлэлт хийж чадаагүй байгаа гэжээ. 

"Хүний өмчит хайргүй" гэдэг шиг алдагдалтай ажилладаг мөртлөө цалин аваад байдаг байж болохгүй. 

Товчхондоо, ингэж алдагдалтай ажилладаг, санхүүгийн сахилга батгүй төрийн өмчит газрыг ТАТАН БУУЛГАХ хэрэгтэй. 

Тус газрын даргаар Хорих ангийн дарга асан, хошууч Б.Пүрэвдорж 2024 оны есдүгээр сараас эхлэн ажиллаж буй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667117
0 эможи

keyboard_arrow_up