16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хөнөөсөн гэх Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн шүүх хурлыг 1-р сарын 22-нд зарлалаа

16 болон 32 настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж нарын 4 хүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ.
Бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан 16 настай охины хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хаалттайгаар үргэлжлэхээр боллоо.
Харин Э.Ган-Эрдэнийн өмгөөлөгч ээлжийн амралттай байгаа гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан ч шүүх хүлээж авсангүй.
Хэргийн бусад оролцогчид шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийг энэ ирцээр үргэлжлүүлэх боломжтой гэснээр шүүх хуралдаан хаалттайгаар үргэлжилж байна
Хэргийн газар байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг анх хохирогчоор тогтоосон байсныг өөрчлөн сэжигтнээр татаад байгаа юм. Тэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ирээд байна.
Дөнгөж сая, 16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хөнөөсөн гэх 4 этгээдэд холбогдох хэргийн шүүх хурлыг 1-р сарын 22-нд зарлалаа. Мөн Шүүх Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа

