ШУУРХАЙ: Нуурын мөс цөмөрч автомашинтай зорчиж явсан хоёр иргэн НАС БАРЖЭЭ

2026 оны 1 сарын 12

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Нуурын мөс рүү автомашин орж, хоёр хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газарт очиж, шалгахад мод тээвэрлэж явсан иргэд “Зил-131” маркийн тээврийн хэрэгсэлтэй зам товчлох зорилгоор гол, мөрний мөсөн дээгүүр зорчиж байх үед нуурын мөс цөмөрсөн.

Улмаар тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хоёр иргэн живж амь насаа алдсан байжээ. 

Амь насаа алдсан иргэд болон тээврийн хэрэгслийг гаргахаар орон нутгийн Онцгой байдлын алба болон Цагдаагийн газрын алба хаагчид ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн батлагдаагүй зам, даваа, гүвээгээр зорчихгүй байж өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Эх сурвалж: ЦЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
667091
1 эможи

Тэмү
2026-01-12 12:14
Хэдэн настай хүмүүс, хаана, хүйс зэрэг мэдээлэлийг нь бас өгчихөж байгаа ч нэгэнт л мэдээлж байгаа хойно.
Byambaa Eldev
2026-01-12 12:01
Ямар нуур вэ
Зочин
2026-01-12 11:53
Үхэх шалтгаанаа хайдымуу яады.
keyboard_arrow_up