16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

2026 оны 1 сарын 12

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай Ц.Давгадорж нь 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөж, гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд амь хохирогчдын цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан онц ноцтой хэрэг гарсан. 

Прокуророос тухайн хэрэгт холбогдуулан Ц.Давгадорж, Х.Энхсайхан нарт Эрүүгийн хуулийн дагуу яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, улмаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаасан юм. Тэгвэл тус хэргийг шалгаж дуусаад, дахин шүүх рүү шилжүүлсэн байна. Ийн хохирогчоор татагдаад байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг яллагдагчаар татаад буй.

Ингээд 16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлжээ. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд явуулахаар товлоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
667088
1 эможи

keyboard_arrow_up