102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэдийн урамшууллыг энэ сарын 20-ны өдөрт багтаан олгоно

2026 оны 1 сарын 12

Arslan.mn

“102 Police” аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн урамшууллыг 2026 оны 01-р сарын 20-ны өдөрт багтаан олгоно.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан байдаг.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дугаар тогтоолын дагуу зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журам 2025 оны 11-р сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд урамшууллыг 2026 оны 01-р сарын 20-ны өдөрт багтаан олгоно.

Иймд урамшуулал хүлээн авах өөрийн дансны /IBAN/ дугаараа бүртгүүлэх зааврыг хүргэж байна.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667086
0 эможи

keyboard_arrow_up