Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгаар 3-4 удаа хатгаж, гэмтээжээ

2026 оны 1 сарын 09

Arslan.mn

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн "3-4 удаа хүн хутгалсан" гэсэн мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид шалгахад 25-30 насны эмэгтэйчүүд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэгнээ хутгаар 3-4 удаа хатгаж, гэмтээсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.   

Мөн өнгөрсөн хоногт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Хамт архи уусан хүн толгой хагалсан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Цагдаагийн байгууллагад 2025 онд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 16.1 буюу 7659 хэргийг иргэд согтуугаар үйлдсэн байх тул иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667071
1 эможи

Зочин
2026-01-09 15:22
Энэ одоо юү вэ луусангаас гарсан авгай нар юм уу
Зочин
2026-01-09 11:17
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up