Монголд БНХАУ-ын 19,952 иргэн бүртгэлтэйгээр амьдарч байна

2026 оны 1 сарын 09

Arslan.mn

Монгол Улсад 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 136 улсын 34272 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна.

Эдгээр иргэдийг улсаар нь авч үзвэл

  • АНУ-ын 1124,
  • БНСУ-ын 1693,
  • БНЭУ-ын 2278,
  • ОХУ-ын 3001,
  • БНХАУ-ын 19952 иргэн,
  • бусад улсын 6224 иргэн байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байх боломжтой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь Монгол Улсын нийт хүн амын 0.9 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс Монгол Улсад хамгийн олон иргэд оршин сууж байгаа БНХАУ-ын иргэд 0.56 хувь, ОХУ-ын иргэд 0.09 хувь, БНЭУ-ын 0.06, БНСУ-ын иргэд 0.04 хувь, АНУ-ын иргэд 0.03 хувийг тус тус эзэлж байна.

Оршин суух бүртгэлтэй гадаадын иргэдийг оршин сууж буй зорилгоор авч үзвэл, албан зорилгоор 560, хөдөлмөр эрхлэх 17168, суралцах 5213, хөрөнгө оруулах 5329, цагаач 1767, шашны 134, гэр бүлийн 3022, хувийн бусад зорилгоор 1079 гадаадын иргэн байна.

Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 7.4%-аар өсжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
667069
1 эможи

Зочин
2026-01-09 15:24
Баригдаж бгаа барилга дотороо юм бариад нуугдаад амьдраад өвөлждөгш дэ зарим нь нутагтаа хэрэг хийсэн ялтай хужаа нар байдаг шүү
Зочин
2026-01-09 11:17
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up