Тайланд улсад зорчих ИРГЭДИЙН АНХААРАЛД

2026 оны 1 сарын 08

Тайланд улсын засгийн газар өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Thailand Digital Arrival Card” буюу хилээр нэвтрэх цахим хуудсыг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.

Энэ нь өмнө нь ашиглаж байсан цаасан суурьт “ТМ.6” маягт (arrival card)-ыг орлох бөгөөд тус улсад албан болон хувийн хэргээр зорчих бүх төрлийн гадаад паспорт эзэмшигчдийг Тайландад зорчихоос гурван өдрийн өмнө “https://tdac.immigration.go.th” цахим холбоосоор нэвтэрч, хувийн болон аяллын талаарх мэдээллээ оруулж, баталгаажуулсны дараа хил нэвтрүүлдэг.

Сүүлийн үед цахим орчинд “Тайландад зорчих гадаад улсын иргэдэд тайландын хилээр нэвтрэх цахим хуудсыг 10-50 ам.долларын хураамжтайгаар бөглөн өгч, саадгүй хил нэвтрүүлнэ” гэх агуулга бүхий цахим залилангийн шинжтэй зар нэмэгдэж байна. 

Улмаар иргэдийн хувийн болон төлбөрийн картын мэдээллийг хууль бусаар олж авах тохиолдол бүртгэгдэж байгаа тул иргэд Та бүхэн анхаарал, сонор сэрэмжтэй байж, өөрийгөө болон бусдыг цахим залилангийн хохирогч болох эрсдэлээс урьдчилан сэргүүлнэ үү. 

Тайландын хилээр нэвтрэх цахим хуудас нь үнэ төлбөргүй бөгөөд хилээр нэвтрэх цахим хуудсыг “https://tdac.immigration.go.th” холбоосоор нэвтэрч, мэдүүлнэ үү гэж Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667061
1 эможи

Зочин
2026-01-09 11:18
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up