Улаангом-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээвэрт зорчиж байсан 29 настай жирэмсэн эмэгтэй амаржиж 3.2 кг охинтой болжээ
2026 оны 1 сарын 07

Улаангом-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээвэрт зорчиж байсан 29 настай жирэмсэн эмэгтэй амаржиж 3.2 кг охинтой болжээ.
44 зорчигчтой автобус замын хажуу руу зогсож жолооч болон зорчигч нар хамтран эх барьж авсан байна.
Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эх хүүхдийн биеийн байдал сайн, эмч нар хяналтдаа авчээ. Мөн Авто тээврийн үндэсний төвөөс эсэн мэнд амаржсан эх охин хоёрыг 18 нас хүртэл хүссэн үедээ орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667037
1 эможи
зочин
2026-01-07 12:24
Хар бараан мэдээлэл дүүрэн нийгэмд сайхан гэгээлэг мэдээ байна. Баярлалаа АТҮТ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
